image
Зорилго ба үнэт зүйлс

Хамгийн шилдэг үйлчилгээтэй буяны байгууллага болохын тулд орчин үеийн арга барил болон олон улсын стандартыг үйл ажиллагаандаа үр ашигтайгаар нэвтрүүлж ажиллана.

Үйл ажиллагаа

Бид ардын уламжлалт зан үйлийг дэвшилтэт технологитой хослуулан засаж тохижуулсан ногоон байгууламж, байгаль орчинд ээлтэй эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан харуул хамгаалалт бүхий цэвэр орчинд буяны иж бүрэн үйлчилгээ үзүүлж байна.

Бидний үүрэг

Бид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжид нийцсэн буяны цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, олон улсын стандартын дагуу үзүүлэхийн сацуу чанартай үйлдвэрлэлийг хөгжүүлж олон жилийн эдэлгээтэй, бат бөх найдвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүдийг санал болгон үйлчлэх болно.

Үнэт зүйлсийн зарчмууд
Хүндлэл
Бид үйлчилгээгээ хүн бүрт дээдийн хүндэтгэлтэйгээр хүргэнэ
Урам
Бид байгууллагынхаа ажилтан бүрийн хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэ цэнтэй гэж үзнэ
Чанар
Бид тууштай сайжруулах замаар хамгийн дээд үйлчилгээг бүтээн бий болгоно
Амжилт
Бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, хамгийн өндөр бүтээмжтэй байдал руу тэмүүлнэ.